Сарны сонат зүрхэнд уянгалан мөрөөдөлд умбаана.

Цэцэгт нугын дундаас чамдаа зориулж цэцэг түүлээ

Цэн цэнгийн торгоноос сонгон аваад дээл урлалаа

Цэнхэр дурдан алчуураа салхинд дайгаад чамд илгээн

Цэрвүү багын мөрөөдөл дундаас чамайг авчирлаа

Сэтгэл шигээ цагаахан сүүгээр цай дээжлэн

Сэмэрч хайлаагүй бодол дундаасаа чамайгаа дуудлаа

Сэхүүн салхи хайрын төгөлд минь түр саатаад

Сарны сонат зүрхэнд уянгалан мөрөөдөлд умбаана.

Мартахгүй

Мартахгүй ээ би чамайг мартъя гээд ч чадахгүй
Маргааш ирэх дурлалыг тосон авлаа ч чамайг мартахгүй
Магад эцсийн өдөр хүртлээ чамайг санан гансарна
Мэндийн зөрөөгүй өнгөрлөө ч чиний л төлөө залбирна
Тийм ээ би чамайгаа мартахгүй мартъя гээд чадахгүй ээ хайрт минь Хэхэ Танилын блог дээр сэтгэгдэл болгон бичиж байсан шүлэг маань

Үнэнийг шигтгэсэн тэмдэглэлийн дэвтэр
"Чи миний амьдарлд гэнэт гарч ирсэн шигээ гэнэт л явсан. Гэтэл одоо юугнээ. Хайртай гэсэн үү хайртай гэж үү хайр гэж юу юм бээ. Чи намайг тоглоом гэж бодоо юу" гээд цурхиран уйлах бүсгүйг түшин зогсоо залуу бол Болор билээ. Үл ялиг ядарсан төрхтэй өндөр цагаан залуу бүсгүйн мөрөөр тэврээд гунигтайхан ширтээд нулимс унагах нь цаанаа л нэг зовиуртай. Тэрээр хэсэг чимээгүй бүсгүйг аргадан байснаа "Тийм ээ. Чамайг би ойлгож байна. Өөрийнхөө юу хийснийг ч мэдэж байна. Би өөрийгөө өмөөрөх гэсэн юм бишээ. Одоо чамаас зуурах гэсэндээ ч биш. Зүгээр л чамайг миний чин сэтгэлийг мэдээсэй л гэж хүссэн юм магадгүй дахиж хэзээ ч энэ тухайгаа хэлэхгүй байх гэсэндээ л" гээд үгээ дуусгаагүй байхад бүсгүй нулимстай нүдээр түүнийг эгцлэн ширтээд
"Үнэнийг шигтгэсэн тэмдэглэлийн дэвтэр" цааш унших »
Мөрөөдөл л байж дээ бидний хайр

Мөрөөдөл л байж дээ бидний хайр

Мөнхийн гэсэн зэрэглээт бодол л байж

Мөнгөн сарны доор жаргаанаа гэсэн зүүд байж

Мэргэ будилсан тавилан байж

Хайртай гэсэн янаг үгс худлаа байжээ одоо л олйголоо

Харамлаж харддаг байсан чинь тоглоом байж дээ

Хэнзхэн дэлбээлсэн сарнай цэцэг хуурамч байж

Хэзээ ч хагацахгүй гэсэн амлалт чинь хийсэн одож

Мартахгүй ээ чамайг би мартахгүй анхны хайрын эзэн минь

Маргахгүй ээ би маргахгүй гэгээхэн гуниг байсан

Мартахгүй чамайг би мартахгүй анхны бүхний жаргалминь

Маргахгүй ээ би маргахгүй үл арилах сэтгэл сэвтээсэн толбо байсан

 

 

Тэр нэгэн, залууд

Чимээгүйхэн ширтэх чиний төрх сэтгэлд дотносож

Чихэнд хоногшсон хоолойг чинь хүлээх боллоо залуу минь

Чин сэтгэл юм шүү гэсэн захидалын мөрт нүдэнд үзэгдэн

Чамайг би санах боллоо надад чи бодогдох боллоо.

Даруухан хэрнээ романтик залуу чиний

Дэндүү хайлган сэтгэлд чинь ээнэгшчихвүү

Дулаахан гарын чинь халуухан илч зүрхийг минь дулаацуулж

Дэлхийн хүмүүс дундаас чамайг л онцлох боллоо сэтгэл минь

Ганган хээнцэр охидын харцнаас чамайг харамлан

Гэрэлт ирээдүйгээ чамтай хамт төсөөлөх боллоо

Гэнэ гэнэхэн бодогдох гэнэн чиний сэтгэл

Гадаа будрах цасны чимээг сэтгэлд минь сонсгох шиг

Дотнохон бас дулаахан

Диваажингаас би чамайг хайсан

Диваажингаас би чамайг хайсан

Дэрвэх сормуус чинь үл үзэгдэж

Дэгжин төрхийг чинь олж харсангүй

Диваажингаас би чамайг хайсан

Дэнгийн эрвээхэй шиг хүсэл чинь тэнд байгаагүй

Дэнлүүн гэрэл шиг сэтгэл чинь тэнд харагдаагүй

Диваажингаас би чамайг хайсан

Дээлний энгэр тэмтэрдэг гар чинь тэнд үгүй

Дулаахан гэж үнсдэг байсан уруулыг чинь олсонгүй

Диваажингаас би чамайг хайрсан

Даанч

Диваажингаас чамайг олсонгүй

Диваажинд чи байсангүй

Диваажингаас би чамайг хайсан

дуусганаа

Сартай ханьсан бодолд автахын учир

Сайхан амьдарлыг мөрөөдсөнийх биз

Санаж мөрөөдөж хайрлан дурлахын учир

Сэв суугаагүй харцанд чинь бүдэрснийх биз

 

Шаналаад уйлсан нулимсны амт гашуун бас эхүүн

Øàíàëààä óéëñàí íóëèìñíû àìò ãàøóóí áàñ ýõ¿¿í

Øèíýõýí äýëáýýëñýí õàéðûí öýöýã ýðõýì áàñ ýìçýã

Øèâðýí äóñëàõ áîðîî àðèóõàí áàñ ãýãýýõýí

Øèâíýõ òºäèé ÿëäàì ¿ãñ ÷èíü ÿëäàì áàñ ýíõðèéõýí

Àìüäðàë ÷àìàéã íàäàä áýëýãëýñýí áàñ áóöààí àâñàí

Àìñàð ä¿¿ðãýñýí ñàðõàä áàðèàä àìñóóëàëã¿é àñãàæ îðõèñîí

Àìðàã ñýòãýëä õàéð äýëáýýë¿¿ëæ áàñ ãóíäóóëñàí

Àÿà òýíýãõýí ÷àìàéã áè îëñîí áàñ àëäñàí

ХЭЭРИЙН САЛХИ ЧАМААС НУУН ДАЛДЛААД БАЙНА УУ

Халуу төөнөх биеэнд тань дулаацмаар байна

Хацар гоо төхөнд тань уярмаар байна

Хайрын ялдам үгсийг тань сонсмоор байна

Хэнтэй ч биш ганцхан чамтай л жаргамаар байна.

Хэнд ч хэлээгүй хэнзхэн сарнай минь чи

Хэзээний нэгэн хавраар надад ирэх юм бээ

Хаашаа ч явалгүй энэ л газраа чамайг хүлээн зогсох намайг

Хээрийн салхи чамаас нуун далдлаад байна уу

Бээрсэн гараа зүрхэнд чинь дулаацуулахыг хүснэ

Ганган эрвээхэйн төрхөөр ганцхан чамайг ээрч

Газар газрын холоос нисэн хүрнэ чамд

Гэтэлгэж дуусаагүй хорвоогийн нугачаанд бүдчин унавч

Гэнэхэн чиний төрхийг санан өндийн босно

Баланд шунасан зөгий лугаа чамд шунаад

Бээрсэн гараа зүрхэнд чинь дулаацуулахыг хүснэ

Бэтгэртлээ санасан сэтгэлээ чамдаа хэлээд

Би чамд хайртай гэх үгийг чиний сэтгэлээс сонсохсон.

Тийм ээ хайраа би чамд дурласан

Тэнгэрлэг сайхан бүхэнд чинь татагдсан

Тэнэг би дэндүү ихэд шунасан ч хайрласан

Тйим ээ би чамдаа хайртай

Ахын уриалгыг дэмжиж байнаа

Та бүхэн өмнө нь миний бичсэн "ҮХЭЛ ХААЛГА ТОГШИНО..." нийтлэлийг санаж байгаа байх... Гэтэл тэр нийтлэлээс хойш манай оронд H1N1 үхэл таригч вирусээр өвчлөгсдийн тоо 500 хол гарсан гэсэн мэдээ өнөөдөр цацагдлаа... Өнөөдөр гэхэд л нэг жирэмсэн эх энэхүү өвчний улмаас амь эрсдлээ... Энэ байдал улам газар авч өвчлөгсдийн тоо цаашид хурдацтай өсөх нь ойлгомжтой. Нөгөө алдартай вакцин нь 11 сарын сүүлчээр наашаа ачигдах болсон гэнэ... Бид ч хэнээс хараат болчихвоо...  Өнөөдөр УИХ-аар ч энэ өвчний эсрэг ЭМЯ-аас явуулж байгаа арга хэмжээний талаар сонсож, мөн гаднаас оруулж ирэх вакцин, эм бэлдмэлийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлөх тухай хэлэлцэж тухайн холбогдох хуулийг баталлаа... Гэтэл нөгөө л ЭМЯ-ны эрхмүүд маань тэнд ч л мөн тайван бай гэсэн үгээ хэлээд л сууцгааж байна.... Тэгэж хэлэхээс аргагүй бололтой... Учир нь өөрийн гэсэн бодол, үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй, нарийвчилсан тандалт судалгаа хийгдэхгүй байгаагаас чухам хэдэн хүн бусад ханиад томуугаар өвчилсөн, хэд нь энэхүү аймшигт өвчнөөр өвчилснийг ч хэлж чадахааргүй байгаа нь илт харагдаж байна.  Өнөөдөр засгийн газрын хуралдаан болж тусгай комисс байгууллаа... Өнөөдрөөс эхлэн бүх цэцэрлэгийг хорио цээрийн дэглэмд орууллаа.  Ил мэдэгдээд байгаа нь л 500 гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөн байна.. Тэгээд ч энэ нь энэхүү өвчин үндэсний хэмжээний гамшиг болон дэгдэж байгааг ил тод харуулж байна.. Би энэхүү зүйлийг хэлэхдээ та бүхнийг айж сандарч, эмээж мэгдээсэй гэж хүссэнгүй.... Би эмч хүн биш... Эгэл нэгэн иргэн... Гэхдээ өөртөө болон өрөөл бусдадаа санаа зовних сэтгэлтэй нэгэн... Бөөн түгшүүр сэтгэлд хургавч бас энэхүү өвчний хүндрэлтэй үеийг бүгдээрээ хамт тэмцэж, бэрхшээлийг хамт туулах нь зүйтэй гэж бодлоо... Одоо бид хэн нэгний буруутай үйлдэл, алхамыг шүүн тунгаах биш харин ч тэр хүмүүст дахин тэр алдааг гаргах боломжийг олгохгүйгээр тэдэнтэй хамтарч, нэг ч гэсэн хүнээ амьд мэнд авч үлдэхийн төлөө нэгдэх хэрэгтэй болсон байна.... Учир ньудахгүй энэ өвчний дараагийн хүчтэй дэгдэлт болох дохиог ДЭМБ-аас өгсөн гэнэ... Энэ дэгдэлт нь балчир насныхан болон хөл хүндтэй эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусах магадлал өндөр байгаа гэнэ.. Хүмүүсээ... Нэгийгээ ч гэсэн амьд аваад үлдэх хэрэгтэй байна... Энэхүү хүндрэлийг давахын тулд маш их хөрөнгө хүч шаардах нь нэн ойлгомжтой... Бид өөрсдөө зүгээр хараад, тэднийг шүүмжлээд суух цаг биш болжээ.... Бүгдээрээ хуримтлал үүсгэцгээе... Нэг уух пивоныхоо, ганц удаа тансаглах саун массажанд зарцуулах зардлаа хэмнээд цуглуулцгаая...Та бүхнийг энэ саналыг дэмжинэ гэж итгэж байна. Ганц нь ч ганц мянга гэхгүйгээр хуримтлал үүсгэж болох чинээгээрээ тэр эмзэг бүглийхнийгээ хамгаалахад, өөрсдийгээ энэ өвчнөөс хамгаалахад зарцуулъя... Бид бүгд санаа нэгдэж үйлээ зорилготойгоо холбож чадвал бас ч үр дүнд хүрэх боломжтой..

Найзууд минь... Болор-эрдэнэ, Бялзуух, Туяанаа  бас бусад бүх блогчдоо уриалж байна... Бүх блог уншигчдадаа уриалж байна...  Хийсч биш хэлж ирсэн энэхүү өвчний гамшгийг бид нэгдэн даван туулж нэг ч гэсэн монгол хүнээ авч үлдье....

Найзын хуваарь та бүхэн бас бусдадаа уриалаач... санаагаа нэгтгээч... тэр чухал оношлогоонд хэрэгтэй бодисыг нь, ариутгалын бодис, амны хаалтнаас эхлээд авч олж болох бүхнийг авах, бусдадаа туслах гэсэн чин сэтгэлээр нэгдээч... хэмээн та бүхэндээ уриалж байна...

 

Дэмжиж байгаа блогчид энэхүү уриалгийг блогууддаа тавиач... нийтлээч гэж хүсэх байна...

 

Дэмжиж байгаа блогчид болон блог уншигчид өөрийн санал бодлоо сэтгэгдэл дээр үлдээгээд байгаарай....

хайр кино үзье гэнээ хэхэ

Хайр сая мессеж бичдэгийм байна. Бид 2 саяхан юнителын мессеж үнэгүй бичдэг эрх авсымаа. Хэхэ тэгсэн миний хайр "bi" гэхээр за юугэх гэсийм болдоо гээл боджысон чинь "chamd" гээл ирдын тэхээр нь за энэ ч яг хайрцагтай чихэр өгөх үү гэх нь дээ гэсэн чинь "hairtai" гээл ирэхээр нь ивий минь миний хайр чинь хөөрхөн ш д гээл бодсон чинь  "2iig uzsen uu" гэдийм даа гомдсон гэж тэхээр нь надтай ямар хамт үзэх хүн олдох биш гэсэн чинь "baihguimuu" гэнээ тэхээр нь тийм гэсэн чинь "teguul 2uulaa uzeh uu" гэнээ хэхэ үздийм билүү болидым билүү хэхэ тэгснээ би чамдаа хайртай гэнээ миний хайр чинь хөөрхөн ш д. Өнөөдөржингөө сэтгэл санаа нэг л биш байсан чинь одоо нээх гоё болчлоо

Тийм ээ чи минийх биш бас хүнийх биш

Чамайг санах надад хэцүү байсан гэрэл гэгээгүй

Чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл ч хоосон байсан

Чимх чимхээр алдарсан хайрын гал бөхөлзөж

Чангахан цохилох зүрхний орон зай хоосорч байсан

Ялдам бүсгүйн гараас атган зогсох чамайг хараад

Яг л надад хэлж байсан үгнүүдээ шивнэж байгаа байх даа

Яргуйн дэлбээ шиг уруулаараа адилхан үнсэж байгаа гэж

Янз янзын бодол толгой гэгчид эргэлдлээ

Хэзээ ч чи хүнийх байгаагүй бас минийх байгаагүй

Хэнэггүй зан чинь дэндээд над шиг охидыг олон гомдоосон

Хайртай гэдэг үгийг харамгүй хэлдэг хэрнээ чи

Хэн нэгэн хүнийг үнэн голоосоо хайрласан хугацаа үгүй.

Тийм ээ чи минийх биш бас хүнийх биш.

Гуниг

Надаас үргэн нисээд алсад буух бяцхан шувуухай

Нартын тэртээд санаашран ширтэх тэргэл саран

Намараас намарт зорин ирэх уйтгар гуниг

Насны энгэрт дурсамж хөглөх миний гэнэхэн дурлал

Хаашаа ч юм хийсэн одсон баяр баясал

Харанхуйн дунд тэмтчин бүдчих өөдгүй сэтгэл

Хавраас хаварт хүсэл эзэмдэн хясал сөгнөгч хувь тавилан

Хэн нэгнээс зугатан зугтсаар энгэрийг минь тэмтчих увиагүй гуниг

 

Галзуу дурлалыг хүснэ

Галзуу дурлал намайг дуудан даллана

Гаднаа үгүй гэвч дотроо би хүснэ

Ганц удаа ч болов галзууртлаа дурлахыг хүснэ

Гэвч даруу сэтгэл намайг хорин хүлнэ

Гадаа гудамжинд хаа нэгтээ үнсэлцэх залуус хараа булаана

Гартаа атгасан цэцгээ үнэрлэх хархүү сэтгэл татна

Ганган шаавай бүсгүйг харц минь ээрч хоргойн

Гэнэ гэнэхэн бодолд хайрын бороо шиврэнэ

Галзуу мэт дурлаад хүмүүсийн харцыг булаахсан

Ганцаар мэт аашлаад хорвоо ертөнцийг хөмрөхсөн

Гуравхан үгийн хүчийг мэдрэн саатахсан

Галзуу дурлал галзуу дурлал галзуу дурлал

Амраг чи минь наддаа ганцхан

Амьдарлын минь гэрэл гэгээ

Алган дээр минь буусан наран

Аальгүй анивчих оддын гэгээ

Амраг чи минь наддаа ганцхан

хэхэ юу болчихвоо

Чи надаас зүгээр л асуусан

Чин сэтгэлээ нээгээгүй

Чимэг үг хэлээгүй

Чичрэн байж сандраагүй

Бэлзэг хэлхэлж хурууг минь гоёогүй

Бадаг шүлэг ч хэлээгүй

Балга сархад ч бариагүй

Би чамд хайртай гэж хэлээгүй

Зүгээр л чи надтай суугаач гэсэн

Зүрх минь харин тэгье гэсэн ч

Зүгээр л асуултанд би татгалзан хариулсан

Зүгээр л би суухыг хүсээгүй

Зөн совин минь тийм гэсэн ч

Зөрөг замаар зөрөөд өнгөрөх гэсэн мэт

Зүгээр л хэлсэн үгэнд чинь би уяраагүй

Хайраа чи илчлээгүй болохоор

Харин би гэргий чинь болохыг хүсээгүй

Хажуудахь сандал дээр би суугаад

Хань чинь болох саналд чинь

Хариу болгон татгалзсан

Микки нь дүүтэй болохнээ яаанаа бодох тусам хөөрхөн юмаа

Микки нь дөнгөж саяхан нь л орж ирээд шууд л блогруугаа яарлаа. Өнөөдөр дэндүү сайхан мэдээтэй шүү хэхэ. Манай ахын эхнэр төрөх гээд 1-р төрөх дээр байгаа. Бодох тусам хөөрхөн юмаа. Ямар жаахан амьтан байгаа бол ивий минь хайр түгээсэн нялх үр. Энэ хорвоод ээж аавдаа, тэднийхээ гэр бүлийнхэнд, бас ирээдүйн учирах түүнийг хайрлах хэн нэгэнд, бас олон олон хүмүүст жаргал авчиран мэндлэх гэж байгаа бяцхан дүүгээ харахсан гэж яарч байна. Яаанаа ингээл бодох тусам хөөрхөн санагдаад байхымаа. Хүү бол уу охин болуу гээд л хэхэ. За юутай ч хорвоод мэндлэх гэж байгаа бяцхан дүүдээ цаашдын амьдарлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдөр би чамайг зүхэн гомдож байна

Зүгээр л би чамайг санан мэгшисэн

Зүрх сэтгэлээ өрөвдөн хайрласан

Зүйдэлгүй тэнгэрийг зүхэн уйлсан

Зүсрэх бороог хүсэмжилэн хүлээсэн

Өөрөө чамайг түлхэн холдуулчихаад

Өр зүрхээ шаналган шархлуулчихаад

Өнөөдөр би чамайг зүхэн гомдож байна

Өнчирсөн хайраа санан шаналж байна

Үнэндээ чиний хайрыг би олоогүй

Үнэн сэтгэлийг чинь харж чадаагүй

Үнэхээр чи нууцлаг байсан

Үерхэлийн минь холбоо хэврэг байсан

Бэлзэг зүүгээд хүний гэргий боллоо би явлаа.

Бүрэг ичимхий зантай охин хонгор насанд минь

Бүгээн нулимс амтлуулж зүрхэнд минь чи хурсан

Бариу даашинзанд бачимдах сэтгэлээ нуугаад

Бадаг шүлэг хэлхэлж чиний зүг илгээсэн

Бадар хундган дахь дарсны амтыг авч амжаагүй

Балчир гэнэн насанд минь үдлээд мордсон амраг чиний

Багахан хугацааны ахуйхан жаргалыг одоо би санагалзан

Бөхөж дууссан зулын гэрэл лугаа унтарч байна

Бэлзэг зүүсэн хурууны минь үнэн энд нуугдаж

Бэргэн болсон хойноо чамайг дурсан шаналж байна

Балга хүрэхгүй нулимсаа ханиасаа нуун

Багахан насны хайр чамайг үгүйлж байна

Буруу бүхнийг үүрээд одсон амраг чамдаа жаргал хүсэж

Бэхэнд будагдсан хүүхэд насны дурсамжаа үлдээж

Бадар хундаганд дарс сөгнөн ерөөл өргөн

Бэлзэг зүүгээд хүний гэргий боллоо би явлаа.

(Нийт: 41)